УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.30 цагт эхэлж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танилцууллаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлын хүрээнд Тэргүүн шадар сайдын албыг цомхотгож байгаа. Тиймээс Тэргүүн шадар сайдын албанд харьяалагдаж байсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газрыг Шадар сайдын хүрээнд, Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдлын мэдэлд шилжүүлж байгааг онцоллоо.
Г.Дарь