Тус тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүү, удирдсан багшаар СУИС-ийн багш, дэд профессор Л.Алтанчимэг, төгөлдөр хуурчаар СУИС-ийн багш, Соёлын тэргүүний ажилтан Н.Гэрэлчулуун, хөтлөгчөөр Урлаг судлалын ухааны доктор, Ph.D хөгжим судлаач Д.Энхцэцэг нар ажиллахаар болсон байна.
Хийлч О.Байгалийн “Сонгодог эгшиглэн” тоглолтын хөтөлбөртэй танилцана уу.
И.С.Бах – Соната №1 Адажио, Престо
П.И.Чайковский – “Бодрол”
А.Глазунов – “Адажио” “Раймонд” бүжгэн жүжгийн хэсгээс
К. Сен-Санс – “Интродукция и Рондо-каприччиозо” Op. 28
Н.Жанцанноров /Төрийн хошоо шагналт, хөгжмийн зохиолч/ – “Аяз”
А.Бородин – “Игорь Ван” дуурь Игорийн Ари
С.Рахманинов – “Романс”, “Шөнийн анир чимээгүй…”
Б.Фомин – “Ганц учрал”
УДБЭТ-ийн гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин
Төгөлдөр хуурч, СУИС-ийн багш, дэд профессор Д.Эрдэнэчимэг
Ф.Шопен – Этюд №12 “Хувьсгалын” ор.10
Төгөлдөр хуурч Б.Анар
Ж.Чулуун – “Ардын хоёр дууны найруулга”
Ж.Массне – “Бодрол”
Г.Венявский – “Полонес бриллиант” D-Dur, op.4
И.Брамс – Хийл, найрал хөгжимд зориулсан концертын 2,3-р анги