Эми Уэйнхаус загварт мөнхөрлөө

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Эми Уэйнхаус загварт мөнхөрлөө

Поп дуучин Мадоннагийн эртний хамтрагч, Францын загвар зохион бүтээгч Жан Пол Готье харамсалтайгаар нас барсан дуучин Эми Уэйнхаусын стилиэс санаа авч, шинэ коллекц гаргажээ. Жан Пол Готьегийн загварын шоуны үеэр моделиуд 50-аад оны стилийг санагдуулам загварыг харуулж, Эми Уэйнхаус шиг үсээ дээр овоолон, янжуур зуун тайзнаа гарч иржээ. Моделиудыг тайзнаа алхах үед дуучин Эми Уэйнхаусын дуу явж эхлэхэд үзэгч, зочид загвар зохион бүтээгчийн санааг ойлгосон аж. Шоуны голлох загварууд 50-аад оны үеийн богино банзал, корсет даашинз байжээ.  Эми Уэйнхаусын стилийн хурц содон мэдрэмж шүүмжлэгчдийг талцуулдаг байсан юм. Гэвч хайнгадуу, заримдаа бүр бүдүүлэг гэмээр дуучны стилийг загвар зохион бүтээгч нэртэй брэнд болгохоор шийдсэн нь энэ ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж