Азаренка, Шарапова нар шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Азаренка, Шарапова нар шигшээд шалгарлаа

Талбайн теннисний дөрвөн цуврал “Их дуулга”-ын нэг болох “Австралийн нээлттй тэмцээн” нэгдүгээр сарын 15-нд Мелбурн хотноо эхэлсэн оны билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд тоглох теннисчдийн нэрс тодорлоо.

Дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Беларусын Виктори Азаренка өнгөрсөн жилийн аварга, Белгийн нэрт теннисчин Ким Клейстрсийг 6:4, 1:6, 6:3-аар буулган авч “Их дуулга”-ын анхныхаа шигшээд шалгарлаа. 2003 оноос мэргэжлийн теннисний гараагаа эхэлсэн тэрбээр хосын төрөлд хоёр удаа (2008, 2011) дэд аварга болж байсан байна. Ийнхүү “Их дуулга”-ын гурван түрүүт Клейстрийг буулган авсан Азаренка аваргын төлөө Шараповатай тоглохоор боллоо.

ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова хагас шигшээд Чехийн Петра Квитоваг 6:2, 3:6, 6:4-аар буулган авлаа. Өнгөрсөн жилийн “Уимбльдон”-ы шигшээд Шарапова, Квитов нар шалгарч байхад Квитов хожиж анхныхаа “Их дуулга”-ыг хүртэж байсан билээ. 

Мөн эрэгтэйчүүдийн хагас шигшээд дэлхийн тэргүүн дөрвөн теннисчид шалгараад байсан билээ.

Өчигдөр Испаний Рафаэль Надаль (2), Швейцарийн Рожер Федерерийг (3) 6:7, 6:2, 7:6, 6:4-өөр буулган авч шигшээд шалгарлаа. Надаль Сербийн Новак Жокович (1) болон Их Британы Энди Муррей (4) нарын хэн хожсонтой цомын төлөө ирэх ням гаригт өрсөлдөнө. 

Швейцарийн Рожер Федерер "Их дуулга"-ын 16 цом хүртэхдээ "Австралийн нээлттэй тэмцээн"-д таван удаа (2004, 2006, 2007, 2010) түрүүлж байсан бол Испаний Рафаэль Надаль "Их дуулга"-ын 10 цом хүртэхдээ 2009 онд анх удаа түрүүлж байсан байна.

Дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковоч "Их дуулга"-ын дөрвөн цом хүртэхдээ өнгөрсөн жил "Францын нээлттэй тэмцээн"-ээс бусад гуравт нь ("Австралийн нээлттэй тэмцээн", "Уимбльдон", "Америкийн нээлттэй тэмцээн") түрүүлсэн байна. Тэрбээр 2008 онд "Австралийн нээлттэй тэмцээн"-ий цомыг хүртэж байжээ.

Их Британы тэргүүн теннисчин Энди Муррей "Австралий нээлттэй тэмцээн"-ий дэд аваргаа хоёрнтоо (2010, 2011) шалгарсан байна.

Мөн эмэгтэйчүүдийн хосын төрлийн шигшээ тоглолтод ОХУ-ын ОХУ-ын Вера Звонарева (2), Светлана Куцнецова (18) нар Италийн Сара Эррина (48), Роберта Винси (25) нарын хослолтой тоглохоор боллоо. Италийн Сара Эрринагийн хувьд ганцаарчилсөн төрөлд наймны нэгд Чехийн Квитовад хожигдсон байна. 
"Их дуулга"-ын хоёр түрүүт (2004 онд "Америкийн нээлттэй тэмцээн", 2009 онд "Уимбльдон") Светлана Куцнецова 2005 онд "Австралийн нээлттэй тэмцээн"-ий хосын төрлөөр аварга болж байжээ.

Нийт 26 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний ганцаарчилсан төрлийн аваргууд чансааны 2000 оноо авч, нэг сая гаруй ам.долларын мөнгөн шагнал хүртэх бол хосын төрлийн аваргууд 200 мянган ам.доллар хүртэх билээ.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж