УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан удахгүй эхэлж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг авч хэлэлцэх гэж байна. Тодруулбал, Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг томилно. Харин Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Байгаль орчны сайдаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар нарыг томилох учиртай. Гэхдээ энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Түүгээр Тэргүүн шадар сайдын албыг цомхотгох асуудал багтаж буй билээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг эхэлж хэлэлцэн шийдвэрлэсний дараа сайд нарын томилгоог хэлэлцэх ёстой” гэж үзэж буй. Тиймээс олонхийн бүлэг цөөнхийн саналыг харгалзан үзэхэд хүрч байгаа юм.
Г.Дарь