Хадгаламж банкныхан хавдартай хүүхдүүдэд цусаа хандивлав

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Хадгаламж банкныхан хавдартай хүүхдүүдэд цусаа хандивлав

Сүүлийн жилүүдэд Монголын Улсын хэмжээнд хавдрын тэр дундаа цусны хорт хавдарын тохиолдол улам нэмэгдэж бага насны хүүхдүүдэд ч энэ өвчнөөр өвчлөх боллоо. Улсын хэмжээнд цусны хорт хавдартай 2 сартайгаас 17 насны нийт 180 гаруй хүүхдүүд байдаг. Үүнээс гадна жилд дундаар 60-80 хүүхэд цусны хавдраар өвчилдөг ба эдгээр хүүхдүүд энэ өчний эсрэг эрчимтэй эмчилгээ хийлгэдэг ч хавдарын төрлөөс хамаарч 50-80 % нь нас бардаг гэсэн аймшигт мэдээ байдаг байна. Харин өндөр хөгжилтэй улс  орнуудад хүүхдийн эндэгдэл 30-70 % байдаг нь манай улс энэ өвчний эндэгдэл өндөртэй оронд тооцогдож байна. Эний шалтгаан нь эмнэлэгийн тоног төхөөрөмж хэрэглэл дутмаг, мөн цусны хангамж хүрэлцээ муу байдагтай холбоотой юм.

Иймээс нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Үндэсний банк хадгаламж банк нь эдгээр хүүхдүүдэд сэтгэлийн болон тус дэмжлэг үзүүлэх мөн тэдэнд нэн хэрэгцээтэй байдаг цусаа хандивлах аяныг банкныхаа хэмжээнд зарлаж 2012.01.26 өдөр өөрийн байрандаа банкны төвийн болон бусад салбар нэгжийн  ажилтнуудийг хамруулахаар боллоо. Энэхүү арга хэмжээг Хадгаламж банкны бизнес хөгжлийн газар болон хүний нөөцийн газар санаачлан эх хүүхдийн үндэсний төв, цусны төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар банкны 180 гаруй ажилтан албан хаагчид оролцож цусаа хандивлахаа мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж