Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 24-29 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 23-25 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
31 градус  хүйтэн, харьцангуй чийг 88  хувь, агаарын  даралт 88  866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж