Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 24-29 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 23-25 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 31 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 88 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.