Азийн аваргад 15 орон өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Азийн аваргад 15 орон өрсөлдөж байна

Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэлсэн билээ. Монголд анх удаа зохион байгуулж буй эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 15 орны 360 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр тэмцээнд “Eleko” фирмийн штанг, шахалт, суултын тавцан, тавиуруудыг ашиглаж байгаа аж. Азийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон Мастерсын I, II, III, IV гэсэн ангиллаар болж байгаа бөгөөд ангилал тус бүр эрэгтэй, эмэгтэйчүүдийн 10 жинтэй юм.
Эх орондоо зохион байгуулж буй тивийн аваргын төлөөх тулаанд манай улсаас нийт 74 тамирчин оролцож байгаа. Монголын тамирчдын хувьд өмнө нь 2003 оноос хойш пауэрлифтингийн Азийн АШТ-д өрсөлдөж,мастер ангилалд хоёр алт, нэг хүрэл, залуучуудын ангилалд Х.Энхболд алт, эмэгтэйчүүдээс С.Удвал, Х.Ууганбаяр нар мөнгө, насанд хүрэгчдийн ангилалд Д.Мөнх-Эрдэнэ мөнгө, С.Алтангэрэл хүрэл медаль тус тус хүртэж байжээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-ны өдөр өндөрлөнө.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж