Архины хэрэглээний талаар судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Архины хэрэглээний талаар судалгаа хийжээ

Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбооноос 60 мянган иргэнийг хамарсан архины хэрэглээний талаар судалгаа явуулсан аж. Судалгаанд өсвөр үеийнхний архины хэрэглээ 70.6 хувь, эрэгтэйчүүд 60.1 хувь, эмэгтэйчүүд 81.9 хувь, удирдах албан тушаалтны 91.5 хувь архи хэрэглэж байна гэх тоон үзүүлэлт гарсан байна. Тус холбооноос дээрх судалгаанаас мэдэлтнүүдийн хийж буй архины бизнесийг цэгцлэхгүй бол  архидалтай тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй гэдэг дүгнэлтэд хүрчээ. Тэд архины үйлдвэрүүдийг цэгцлэх талаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд албан бичиг хүргүүлсэн ч  хариу ирээгүй байгаа аж.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж