Байнгын хороодын хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаан зарлалаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг тус бүр зарлаад байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн асуудлыг тус бүр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Эл асуудлыг өчигдөр дээрх байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд болоход УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Харин тус бүлэг өнөөдөр ээлжит бус хуралдаан хийгээд “Сайдад нэр дэвшсэн таван хүнийг дэмжихгүй, гэхдээ байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэхэд оролцож, кнопоо дарна” гэж мэдэгдсэн билээ.

Мөн байнгын хороодын хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан зарлах төлөвлөгөөтэйгөөр УИХ ажилдаа орлоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж