32 ХК-ийн 51,1 мянган ширхэг хувьцаа арилжив

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

32 ХК-ийн 51,1 мянган ширхэг хувьцаа арилжив

Монголын хөрөнгийн биржийн 2012 оны нэгдүгээр сарын 26-ний өдрийн үнэт цаасны 4144 дахь удаагийн арилжаагаар нийт 32 ХК-ийн 39.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 51.1 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 49.7 мянган ширхэг хувьцааг 39.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 10 ХК-ийн 1.4 мянган ширхэг хувьцааг 508.4 мянган төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 158 хэлцэл хийгдсэн байна. Нийт 32 үнэт цаас арилжигдсанаас 11 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20608.58 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад нэгжээр буюу 0.21%-иар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 49.2 тэрбум төгрөг болсон байна.

2012 онд 19 удаагийн үнэт цаасны арилжаагаар 4.4 сая ширхэг хувьцааг 4.5 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 4.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж