ЗГ-ын бүрэлдэхүүнийг өөрчлөх саналаа өргөн барив

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

ЗГ-ын бүрэлдэхүүнийг өөрчлөх саналаа өргөн барив

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр 17 цаг 40 минутад өргөн барив.

         Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн шадар сайдын албан тушаалыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасч байгаатай холбогдуулан Засгийн газрын  бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтоцлоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” УИХ-ын 2008 оны 43 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

       Энэ үндсэн дээр Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус хамааруулахаар төсөлд тусгасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж