АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийж дуусган, бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, З.Энхболд нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ “Засгийн газрыг Тэргүүн шадар сайдгүйгээр ажиллуулж болох юм байна гэдгийг энэ удаагийн үйл явдал харуулж байна. Тэргүүн шадар сайдын албыг цомхотгох шийдвэрийг гаргасан Монгол Улсын Ерөнхий сайдад талархаж байна. Гэхдээ бусад таван сайдын асуудлыг одоо шууд хэлэлцээд явах боломжгүй. Эхэлж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараагаар таван сайдад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.

Харин бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “УИХ дахь Ардчилсан намын бүлэг эхнийхээ байр суурийг хэвээр хадгалж үлдлээ. Өөрөөр хэлбэл, таван сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг бүгдийг дэмжихгүй, гэхдээ байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах боломжийг бол олгоно” гэсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж