Ажлын хэсэг ослын газарт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг ослын газарт ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” гурил, тэжээлийн үйлдвэрийн буудай хадгалах элеваторт өнөөдөр 12.37 цагт дэлбэрэлт болсон тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Дархан-Уул аймгийг зорьж, дэлбэрэлтийн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ослын газарт ажиллаж байна.

Элеватор гэдэг нь буудай хадгалах бетонон агуулах аж. 500 тонны багтаамжтай элеваторт хадгалж байсан буудай халснаас тэсрэлт үүсч, улмаар элеваторын дээд хэсэг задарч, 30-40 метр зайд шидэгдсэн байна. Дэлбэрэлт болох үеэр тухайн газарт хоёр ажилчин ажиллаж байсан бөгөөд нэг нь толгойн тус газраа гэмтжээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж