Харин Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд “Улстөрийн нөхцөл байдал сүүлийн долоо хоногийн хугацаанд ээдрээтэй, Засгийн газрын үйл ажиллагаа явж чадахгүй, гарах шийдвэрүүд хүлээгдэж байлаа. Үүний цаад талд улс орны ажил амьдрал, ард түмний ажил амьдрал мөн төлөвлөгөөт болон хуулийн хүрээнд хийх ёстой үйл ажиллагаа, зорилт, цаг үеийн асуудлууд нэлээд ихээр гарч байна. Жишээ нь, хоёрдугаар сарын 1-нээс эхэлж багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг ойрын хугацаанд шийдлийг гаргах ёстой. Бас үнэ ханштай холбоотой олон асуудлууд, түүн дээр төрийн зүгээс Засгийн газрын зүгээс авах ёстой арга хэмжээ, мөн хийх ёстой зохицуулалтын асуудлууд орон нутаг болон цаг үеийн нөхцөл байдлаар шийдвэрүүдээ хүлээж буй олон асуудлууд байгаа. Хэдийгээр бид олонхийн суудалтай нам боловч Ерөнхий сайдын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өмнөө тавьсан зорилтууд маань өөрчлөгдөөгүй, түүнийгээ хэрэгжүүлж хийж дуусах ёстой. Түүний тулд бүтэц бүрэлдэхүүнээ тэр зарчмаар хадгалж ажиллах ёстой гэдэг зарчмаа тууштай тавьж ирсэн. Хэдийгээр хуулийн хүрээнд зөвшилцөлявуулж, Засгийн газрын зургаан гишүүнээ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулах асуудлыг тавьсан ч улстөрийн зөвшилцлийн хүрээнд гацаа үүссэн. Гацааг удаашруулах юм бол Засгийн газар, түүний цаана улс орны ажил амьдралд илүү бэрхшээл хүндрэлүүд гарна. Бид энд улстөрөөр толхилцож суухын цаад талд улс орны ажил амьдрал, шийдвэрлэх ёстой асуудлууд маань цаг алдаж байна гэдгийг МАН-ын даргын хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ярилцсан. Энэ нь Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулъя. Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгоё, ингэж улстөрийн гацааг шуурхай гаргаж, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлье. Ингээд тулгамдаж байгаа шийдвэрлэх асуудлуудаа шийдвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлье гэсэн зарчмаар МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлд асуудлыг танилцуулж, намын нөхдүүд маань дэмжлээ.
Тэргүүн шадар сайдын албанд ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг санал болгосон байгаа. Төр засгийн ажил цаг алдахгүй явж байх нь улстөрийн зөрчил, албан тушаал эрх мэдлээс хамаагүй илүү чухал асуудал гэдгийг манай намын нөхдүүд, манай намын ерөнхий нарийн бичгийн дарга мөн санал дэвшүүлж, үүнийг намын дарга, Ерөнхий сайдын хувьд хүлээж аваад, шийдвэрлүүлж байгаа нь бид ард түмнийхээ өмнө, улс орныхоо өмнө хариуцлагатай байх ёстой гэдэг үүргээ ухамсарлаж байгааг харуулсан хэрэг. Гацаанаас гарах хувилбарыг дэвшүүлэх ёстой гэдэг энэ зарчмыг барьж байгаагаараа ажлын төлөө хариуцлагаа өөр дээрээ авч байгаагийн илэрхийлэл болж байна. Бид зөвшилцлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу засаг төрийн ажил шуурхай хэвийн болно гэдэгт итгэж байна" гэлээ.