Увс аймгийн хилийн заставуудад сургалт хийв

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Увс аймгийн хилийн заставуудад сургалт хийв

Увс нуурын ай савын УТХГ-уудын хамгаалалтын захиргааны дарга М.Анхбаяр, ахлах мэргэжилтэн Р.Жамсран, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Буянцог нар 2012.1.3-наас 5-ны өдрүүдэд Увс нуурын ДЦГ-ын орчны бүсэд хамаарах Хилийн цэргийн 0245-р ангийн 1, 2, 3, 5, 6, 7-р заставуудаар явж Хил дамнасан хамтарсан менежмент төлөвлөгөөг сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо сэдэвт сургалт, уулзалт ярилцлага хийлээ.

Сургалтад зургаан заставын хилийн ангийн 100 гаруй бие бүрэлдэхүүн оролцож, санал бодлоо солилцлоо. Сургалтаар хилийн цэргийн бие бүрэлдэхүүн хил орчмын хамгаалалтыг сайжруулах, хил дамнасан бүс нутгийн хяналт шалгалтыг хамтарч хийх хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцан мэдээлэл солилцов гэж УНАСУТХГН-гийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Жавзансүрэн мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж