Дотно харьцааг юу үгүй хийдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Дотно харьцааг юу үгүй хийдэг вэ?

Харилцааны хичээлийн нөлөөгөөр  та хэн нэгэнтэй дотно  харьцаагаа хэвээр хадгалж чадах уу? Хэрэв та бие биенээ үгүйсгэж байдаг доорх алдааг гаргахгүй байвал харьцаагаа муутгахаас өмнө алдаагаа ойлгож, урт удаан хугацааны итгэлтэй дотно харьцааг бий болгож чадна.

1. Та түүний авч өгсөн бэлэг болон үйл хөдлөл бүрийг  шүүмжилж байдаг. Хайрт чинь сүүлийн үеийн загвар, үнэт эдлэлийн талаар сайн мэддэггүйгээс авч өгсөн бэлэг сэлт нь сонирхолгүй байж магад. Гэвч хайртай хүний чинь сэтгэл шингэсэнд үнэ цэнэ нь оршиж байгааг ойлго. Бэлэг өгсөнд нь сэтгэлээсээ баярла. Харин шүүмжлэл хайртыг чинь гомдоогоод зогсохгүй дотно харьцаанд чинь хар толбо болж мэднэ.

2. Түүнд хамаг бурууг тохох.
Төгс хүн гэж байдаггүй. Хамгийн ухаантай хүн ч алдаа гаргадаг. Хайртай хүнийхээ хайж явсан  хүн гэдгээ харуулахын оронд түүний дутагдлыг байнга шүүмжлэх нь бат бөх харилцаа яавч биш. Түүний дутагдалтай талыг ч хайрлаж сурах нь чухал. Сул талыг нь ойлгож өөрийг нь байгаагаар нь хүлээн авснаар та түүнийг илүү сайн мэддэг болно. Дотно харилцаанд таарамж зохицол хамгийн чухал гэдгийг сана.

3.  Бүхнээ зориулж өөрийгөө мартах. Дурлалт хосуудын хувьд анхны бүх зүйл сайхан байдаг. Бие биедээ бүхнээ зориулна гэж амладаг. Гэвч өөрийгөө мартсан өрөөсгөл хайр түүний сонирхлыг бууруулж ч мэднэ. Түүнийг өөртөө хичнээн хайртайг нь мэдрүүлэхийн тулд түр ч болов  орхиж бай. Найз нөхөдтэйгээ хааяа уулзаж, наргиж цэнгэ. Өөртөө итгэлтэй, бие даасан байдлаа хэзээ ч бүү орхи.

4.  Урьдын дур булаам байдлаа гээх.  Хосуудын харьцаа  гүнзгийрэх тусмаа сэтгэл хөдлөл багасч, дотно байдлаа гээж байдаг.  Энэ бол гэртээ телевизээ үзэж үдшийг өнгөрөөх, таны өдөр тутмын хувцас футболка болсонтой ямар нэг байдлаар холбоотой.  Тиймээс харьцаандаа байнга шинэ  уур амьсгал оруулж, үдэшлэгт явж, түүнд зориулж  дотуур хувцсандаа хувьсгал хий. Үргэлж  шинэхэн танилцсан юм шиг бай.

5.  Өөрсдийнхөө харьцааны  тухай цаг үргэлж ярих.   Өнгөрсөн цаг хугацаа, анх танилцсан үеээ дурсан ярих нь хосуудад сайхан байдаг. Гэхдээ үүнийг байнга ярих нь залхмаар зүйл болж хувирна. Түүнээс өөрийг чинь эргүүлж байсан үе, өөрт  чинь хайртай эсэхийг байнга асууж шалгаах хэрэггүй.  Түүнтэй ердийнхөөрөө  энгийн хөгжилтэй байхад бүх зүйл хяналтанд чинь байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж