“Пураам” руу буудсан хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

“Пураам” руу буудсан хэргийг мөрдөн байцаалтад буцаав

“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох галт зэвсэг хэрэглэсэн, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцээд хэргийн материал дутуу, яллах материал хангалтгүй хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Уг хэргийн талаар эргэн сануулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү 2010 оны есдүгээр сарын 2-нд буудсан юм. Тиймээс тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, С.Самбуу, Н.Баяраа, Н.Батбаатар нарын дөрвөн хүнийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.2-оор бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж