МАХН нэг жилийн ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

МАХН нэг жилийн ойгоо тэмдэглэнэ

МАХН-ын Онц их хурал хуралдсаны  нэг жилийн ой маргааш тохиож буйг холбогдуулан тус намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАХН 35 мянга гаруй гишүүнийг намдаа элсүүлсэн бөгөөд ирэх бямба гаригт буюу нэгдүгээр сарын 28-нд хүндэтгэлийн хурал зохион байгуулахаар болсноо дуулгасан юм.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд УИХ-ын онгуулийн тухай хуулийн төсөлд саналаа нэгтгэж, цагдаагийн хуульд өөрчлөлт оруулах, шударга ёсыг тогтоох үйлст ард түмнийхээ төлөө зүтгэж буй гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлж байлаа. Мөн тэрбээр хэлэхдээ “Одоогоос яг жилийн өмнө МАХН гэдэг нэрийг сэргээн байгуулах Онц их хурал хуралдаж байсан. МАХН бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүхийг бүтээсэн, ард түмнээ эрдэм боловсролтой, эрүүл саруул, ажилтай орлоготой болгосон түүхэн гавьяатай нам. Бид ч гэсэн өмнөх энэ түүхэн гавьяаг үргэлжлүүлэн залгамжилж явна. Тиймээс нэг жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Нийт гишүүд дэмжигчдээ нэг жилийн ойн хүндэтгэлийн хуралд ирэхийг уриалж байна” гэлээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж