
Тиймээс Ерөнхий сайд С.Батболд “Улс орны тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хүрээнд манай намын Удирдах зөвлөл болон бүлэг, мөн ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Улстөрийн албан тушаалаас илүү улс орны хөгжлийн асуудал чухал” гэж үзэн, саналыг дэмжсэн гэдэг тайлбарыг хийлээ. Тиймээс одооноос эхлээд УИХ дахь хоёр намын бүлгийн төвшинд зөвшилцөл эхлэх болж байна. Учир нь Тэргүүн шадар сайдын албыг байхгүй болгосноор бусад санал болгосон сайд нарыг томилуулах асуудал дээр тохиролцох болж буй юм. Одоо энэ цаг мөчид УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа юм.
Г.Дарь