
Өмнөх долоо хоногийн байдлаар төмс, хүнсний ногооны үнийг гуравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 1.5 хувь, дотоодын луувангийн үнэ 7.7 хувь, манжингийн үнэ 17.1 хувиар тус тус буурсан бол байцааны үнэ 16.1 хувь, сонгины үнэ дөрвөн хувиар өсчээ. Харин өмнөх хоногийн дундаж үнэтэй харьцуулахад байцааны үнэ 1.8 хувиар буурч, бусад төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байна.
Д.Цэц