Томууны вирусийн бүтцийг 3D-гээр гаргав

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Томууны вирусийн бүтцийг 3D-гээр гаргав

Токиогийн их сургуулийн эрдэмтдийн баг томууны вирүсийн дотоод бүтцийн гурван хэмжээст загварыг анх удаа гаргасан тухай телевизийн NHK суваг мэдээллээ.

Вирүсийн бүтцийн ийм загварыг гарган авахын тулд эрдэмтэд маш олон дахин өсгөдөг цахилгаан өсгөврөөр /микроскоп/ авсан 120 орчим гэрэл зураг ашигласан байна. Тэдгээр гэрэл зургийг янз бүрийн өнцгөөс авсныхаа дараа гурван хэмжээст программд оруулан боловсруулжээ. Үүний дүнд эрдэмтэд ханиадын вирүсийн бүтцийг анх удаа гурван хэмжээст загвараар гаргасан байна.

Мэргэжилтнүүд туршилтынхаа явцад утсархуу материалаар хоорондоо холбогдсон генийн 8 хэсгийг /сегмент/ илрүүлжээ. Чухамхүү эдгээр нэгдэл нь ханиадны вирусыг хувиралд /мутаци/ оруулдаг гэж эрдэмтэд үзэж байна.

""Хэрвээ энэ утсархуу материалаар холбогдсон холбоосыг тасалж чадахуйц химийн нэгдлийг илрүүлж чадвал бүх төрлийн ханиадны вирүсийн эсрэг эм бэлдмэл гарган авахад тус дөхөм болно"" гэж судалгаанд оролцсон эрдэмтэн Такеши Нода ярилаа.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж