Жон Траволтагийн машиныг сэлбэг болгожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Жон Траволтагийн машиныг сэлбэг болгожээ

"Pulp Fiction" киноны од Жон Траволта Лос Анжелосын захын нэгэн хороололд хуучны сонгодог загварын Мерседес Бенз машинаа алдсан байжээ. Түүний машиныг сэлбэгийн дэлгүүрээс өчигдөр цагдаа нар олсон байна. Мөрдөн байцаагчид энэ хэрэгт хоёр этгээдийг сэжиглэн баривчилжээ.  Жон Траволтаг өнгөрсөн есдүгээр сард тус хороололд “Ягуар”-ын худалдагчтай уулзаж байх үеэр 1970 оны Мерседес Бенз 280-SL загварын машин нь усанд хаясан чулуу шиг алга болсон аж. Машин хулгайд алдагдсаны дараа мөрдөгчид машины сэлбэгийн дэлгүүрүүдээр явж сэжүүр хайж байжээ. Жүжигчний сонгодог загварын машиныг хулгайч нар задалж зарах гэж байсан аж. Мөрдөгчдийн хэлж буйгаар хулгайд алдагдсан үнэтэй машинуудыг бүрэн бүтнээр нь олж авах нь ховор гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж