Ховд аймгийн ИТХ-ын 18 дугаар тогтоолоор Цөлжилттэй тэмцэх 2010-2015 он хүртэлх дунд хугацааны дэд хөтөлбөр батлуулсан юм. 2011 онд Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 6 зорилтын хүрээний ажил 87% тай биелсэн байна.
Семинарт бүх сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, хүнс хөдөө аж ахуйн ажилтан, Тогтвортой амжиргаа-2 төслийн ажилтан, газрын даамал, бэлчээрийн менежментийн холбооны ажилтан, иргэний нийгмийн байгууллагын болон иргэдийн төлөөлөл гэсэн 170 гаруй төлөөлөгч оролцлоо. Төлөөлөгчид Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2012 оны ажлын төлөвлөгөөг эхний байдлаар боловсруулан гаргалаа гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн А.Нансалмаа мэдээллээ.