Орон нутгийн замд осол гарч, гурван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд осол гарч, гурван хүн нас баржээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Донгой багийн Шар булгийн даваанд “Suzuki” маркийн УНЗ 98-12 дугаартай автомашин осолджээ. Ослын улмаас жолооч, хоёр зорчигчийн хамт нас барсан аж. Сүүлийн үед хүйтний эрч чангарч, зам даваа цасанд дарагдаж, хаагдаж байгаа тул Замын цагдаагийн газраас орон нутгийн замд яваа жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж