Тус уулзалт нь 2011 оны 9 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болсон хоёр улсын Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх VI уулзалтаар харилцан тохиролцсон хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд мэдээлэл солилцох, судалгаа хийх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн үндсэн зарчмыг тодорхойлох зорилготой юм.
Уулзалтаар экотуризмын загвар төсөл хэрэгжүүлэх талаар ярилцах төдийгүй асбестос бодисын хэрэглээ худалдаа, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны доройтол зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ хоёр яамны төлөөлөгчид экотуризмын төсөл хэрэгжих загвар бүс нутаг болох Булган аймгийн Бугат сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хар ямаатын байгалийн нөөц газарт очиж хээрийн ажиглалт хийн, экотуризм хөгжүүлэх нөөц бололцоотой танилцаж, орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж санал солилцох юм гэж Байгаль, орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.