Увс аймагт эко анги тохижууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Увс аймагт эко анги тохижууллаа

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Увс аймаг дахь салбар хамтран Увс аймгийн төвийн 7 сургууль, 8  цэцэрлэгт “Эко анги” тохижуулахаар 100 гаруй төрлийн гарын авлага, сургалт, сурталчилгааны материал, зурагт хуудас, хуанли тараалаа. Уг арга хэмжээ нь сургууль, цэцэрлэгийн багш, сурагчдыг дэмжих, сурах орчин нөхцөлийг сайжруулах, экологийн боловсролыг бага наснаас нь олгох зорилгод чиглэсэн юм. Төрөлх Увс нутгийнхаа байгаль орчин, ан амьтан, ургамлын талаарх мэдлэг, мэдээлэлтэй болсноор хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэхүй төлөвшихөд ач ихээхэн ач холбогдолтой юм. 

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа аймгийнхаа сургууль, цэцэрлэгийн багш нарыг сургах, дадлагажуулах, ажиллах нөхцөл бололцоогоор хангах, байгаль орчны чиглэлийн анги, булан тохижуулах, идэвхтэй ажилласан багш нарыг дэмжих, хамтран ажиллах талаар санаачилгатай ажиллаж, жил бүр төрийн болон ТББ- уудтай хамтран ажиллах төлөвлөгөө гаргадаг юм. Цаашид санхүүгийн эх үүсвэр олж, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран иж бүрэн “Эко анги” тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж УНАСУТХГ-уудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Жавзансүрэн мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж