
NBA-ын дөрвөн удаагийн аварга “Сан-Антонио” баг хамгаалалтын мэргэжилтэн Брюс Боуний 12 дугаарыг мөнхлөхөөр болжээ. Энэхүү үйл ажиллагаа гуравдугаар сарын 21-нд “Сан-Антонио” “Миннесота”-тай хийх тоглолтын үеэр болох аж. Боуэн Техасын багт 2001 оноос хүчин зүтгэж, 2009 онд зодог тайлсан. Энэ хугацаанд 630 тоглолтонд оролцохдоо дунджаар 6.4 оноо авч байв. Өдгөө 40 настай тэрбээр “Сан-Антонио” –д тоглож байхдаа NBA- гийн гурван удаагийн аварга болсноос гадна хамгаалалтын багт таван удаа шалгарч байв.
"Өдрийн шуудан”