МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа Төрийн ордны “А” танхимд хийж байна. Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлыг авч хэлэлцэж байгаа аж. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хоёр зүйл бүхий санал хүргүүлсэн юм. Түүнд нэгдүгээрт, Тэргүүн шадар сайдын албыг байхгүй болгох, хоёрдугаарт УИХ-ын гурван гишүүнийг сайдад нэр дэвшүүлснийг эргэн харж, гаднаас дахин өөр хүмүүсийн нэрийг санал болгохыг хүссэн билээ.

Харин бүлгээс гаргасан шийдвэрүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж