Г.Уянгыг цагаатгаж, А.Баатархуягийн ялыг хэвээр батлав

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Г.Уянгыг цагаатгаж, А.Баатархуягийн ялыг хэвээр батлав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нарт холбогдох хэргийг өнөөдөр нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ. Шүүх хурлаас  Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянгыг  хүний нэр төрд халдаагүй хэмээн үзэж, цагаатгасан бол түүний нөхөр, А.Баатархуягт анхан шатны шүүхээс  оноосон торгуулийн ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

Сүхбаатар дүүргийн анхан  шүүхээс өнгөрсөн  оны арваннэгдүгээр сарын 15-нд  А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэмцэх мөнгөөр торгох ял ногдуулсан билээ. Харин тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Хуралд илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, улсын яллагчаар Ж.Чимгээ, өмгөөлөгчөөр С.Хишигбат нар оролцов.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж