Ирланд жүжигчин лалын шашинд “урважээ”

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Ирланд жүжигчин лалын шашинд “урважээ”

“Love actually ” киноны жүжигчин Лиам Нийсон Католик шашнаас татгалзаж, лалын шашинтан болохоор шийдсэн гэнэ. 59 настай Ирланд жүжигчин саяхан Стамбулд ажлаар очсоны дараа ийм бодол тээх болжээ.  Туркт кинонд зураг авахуулахаар очсон  Лиам Нийсон  “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Исламын залбирал үйлдэх зан үйл хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн гэж ярьжээ. Стамбулд 4000 орчим лалын сүм байдаг аж. “Лалын шашинтнууд өдөрт таван удаа мөргөл үйлддэг нь эхэндээ солиотой юм шиг боловч өөрийн эрхгүй ер бусын гайхалтай зүйл болж хувирсан” гэж тэрбээр ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж