Чуулганы хуралдаан тасрав

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан тасрав

Долоо хоног бүрийн пүрэв гаригийн 10.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, намын бүлэг хийгээд байнгын хороогоор хэлэлцсэн хуулийн төлүүдийг хэлэлцдэг уламжлалтай ч өнөөдөр энэ байдал тасалдлаа. Тодруулж хэлбэл, пүрэв гаригийн чуулганы үдээс өмнөх хуралдаан тасарсан гэж ойлгож болно. Мөн үдээс хойш чуулган зарлах эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Энэ нь сайд нарыг томилохтой холбоотой асуудлаас болж буй юм.

Уг нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хоёр сайдыг томилох асуудал дээр бүлэг саад болохгүй тул чуулганаа зарла” гэдгээ мэдэгдээд буй бол УИХ дахь МАН-ын бүлэг “Зургаан сайдыг нэг дор чуулганаар хэлэлцүүлнэ” гэсэн эсрэг байр суурь баримталсаар байгаа юм.

Юутай ч одоо үүсээд буй нөхцөл байдалд тодорхой гарц хайхын тулд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж байна. Мөн МАН-ын Удирдах зөвлөл хуралдахын зэрэгцээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийх гээд Төрийн ордонд үйл явдал буцлах шинжтэй боллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж