“Монгол реппер” тоглолтоороо үзэгчдийн талархлыг хүлээсэн реппер Gee фенүүддээ шинэ хэмнэл мэдрүүлж эхэллээ. Тэрбээр үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн шинэ төрөл хэлбэртэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлагтай хамтран “Монголз” хэмээх цомог гаргаад байгаа. Түүний шинэ цомог одоо ч “Hi-Fi Records”-ын борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг цомгийн жагсаалтад бичигдсээр байгаа аж. Тэгвэл реппер Gee шинэ цомогтоо багтсан “Миний нутгийг надад үлдээ” дуугаа клипжүүлжээ.
Реппер Gee, “Жонон” хамтлаг болон Rokit Bay нарын шинэ хэмнэлийг сонсоод үзээрэй.
Клипийг ЭНД дарж үзнэ үү.
М.Урин