“Абба”-гийн шинэ цомог

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

“Абба”-гийн шинэ цомог

Домогт “Абба” хамтлаг шинэ цомог гаргана. Өөрсдийн цахим хуудсандаа тэд энэ тухай мэдээлжээ. 1981 онд хэвлүүлсэн “The Visitors” цомгоо тэд шинэчлэн, гоёмсог болгон хэвлэх гэж байгаа гэнэ. Цомог ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарна.
 

“The Visitors” бол Шведийн алдарт дөрвөлийн хамгийн сүүлд гаргасан цомог. Тиймээс энэ бол “Абба”-гийн хувьд тэмдэглүүштэй үйл явдал. Өөр нэг онцлог гэвэл шинэ цомогт “From A Twinkling Star to A Passing Angel” дуугаа оруулах гэж байгаа явдал. Энэ дууг 1994 онд студид бичүүлснээс хойш бараг л сонсогчдын сонорт хүрээгүй олон жилийг үджээ.

1970-80-аад онд дэлхийн хөгжмийн ертөнцөд жинхэнэ хит болж байсан “Абба” хамтлагийн дөрвөн гишүүн Шведээс дэлхийд хамгийн ихээр алдаршсан хүмүүс билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж