Нэгдүгээр сард 1000 тонн нөөцийн мах борлуулна гэж төлөвлөж байсан ч иргэдийн эрэлт, хэрэгцээтэй холбоотойгоор борлуулалтын хуваариа өөрчилж, 1500 тонн мах худалдахаар болжээ. Ингэхдээ хүн амын нягтралаас шалтгаалж, дүүргүүдэд харилцан адилгүй хуваарилдаг байна. Савлагааны хувьд махны 30 хувь нь яс байх ба 1-4 кг-аар ууталсан махыг нэг хүнд хоёроос илүүг худалдаалахгүй байгаа аж. Дээрх байдлаар хуваарилалт хийхгүй бол нөөцөлсөн 12 мянган тонн мах богино хугацаанд зарагдаж дуусах талтай гэнэ.
Гэхдээ энэ сарын 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр нөөцийн махыг гулуузаар нь худалдаалах гэнэ. Ингэхдээ бүх цэгээр биш, нэг дүүргийн хоёр цэгт л борлуулах аж.