Зургаан ажлын хэсэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Зургаан ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын ажлын хэсгүүдийн зургаан хуралдаан болохоор товлогджээ. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хороо 11.00 цагаас “В” танхимд, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14.30 цагаас “А” танхимд, Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хороо 14.30 цагаас “В” танхимд, Улсын Их Хурлын даргын 2009 оны 102 дугаар захирамжаар байгуулагдсан Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “В” танхимд тус тус болно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж