Халим агнуурын аж үйлдвэрлэл бүх нийтийн дулаарлыг өдөөж байна гэж АНУ-ын геофизикч нарын нийгэмлэгийн уулзалт дээр дүгнэсэн байна. Далай судлаач эрдэмтний ажлын талаар Nature News портал нийтэлжээ. Далайн асар том амьтад биедээ есөн сая орчим ….нүүрстөрөгчийг хадгалдаг ба халим агнаснаар нүүрстөрөгчийг хийг нэмэгдүүлдэг гэж эрдэмтэн үзсэн байна. Халимууд амьддаа нүүрстөрөгчийн биедээ найдвартай хадгалдаг. Тэднийг үхсэний дараа ч тэр нь агаар мандалд төдийлөн хаягдахгүй гэнэ. Амьтны цогцос далайн ёроолд бууж түүнийг гүнд амьдардаг далайн организмууд иддэг ажээ. Сүүлийн хэдэн арван жилд нүүрстөрөгчийн найдвартай хамгаалагчийн тоог хүн эрс бууруулсан байна. Гэхдээ л амьд байгаа халимууд нийлбэр дүнгээр 11 мянган кв/км талбайн ойн агуулдаг нүүрстөрөгчтөй тэнцэхүйц хэсгийг биедээ агуулж байна.