NHL-ын Бүх оддын тоглолт Оттавад болно

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

NHL-ын Бүх оддын тоглолт Оттавад болно

NHL-ийн “Бүх оддын тоглолт” энэ сарын 29-нд Канадын нийслэл Оттавад болно. 59 дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй  тоглолт 19 мянган хүний суудалтай “Scotiabank Place” ордонд болох юм. “Бүх оддын тоглолт”-д оролцох хоккейчид Альфредссон, Харагийн багт хуваагдан өрсөлдөхөөр болсон байна. “Эдмонтон”-ы довтлогч Жордан Эберле, “Питтсбург”-ийн хамгаалагч Крис Летанг нар анх удаа багтсан бол “Вашингтон”-ы Александр Овечкин, “Чикаго”-гийн Жонатан Тэйвз, “Миннесота”-гийн Микку Койву, “Виннепег”-ийн хамгаалагч Дастин БАфлин, “Эдмонтон”-ы Райан Ньюжент-Хопкинс нар хасагджээ.

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж