Мик Жаггер Ерөнхий сайдтай цай уухаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Мик Жаггер Ерөнхий сайдтай цай уухаас татгалзжээ

    Фото ©AFP
The Rolling Stones хамтлагийн ахлагч Мик Жаггер Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмэроны Давосын уулзалтын үеэр зохион байгуулах цайллагад оролцохоос татгалзжээ.

Жаггерыг дээрх арга хэмжээнд оролцож, ингэснээрээ Консерватив намыг дэмжиж байгаа илэрхийлнэ гэсэн утгатай мэдэллийг сүүлийн өдрүүдэд британийн хэвлэлүүд өгч байсан юм. Нэрт хөгжимчин энэ бүх мэдээллийг няцаагаад, “улстөрийн намуудын үйл ажиллагаанд оролцохоос ямагт зайлсхийдэг” бөгөөд түүнийг “улс төрийн хөл бөмбөг” хэмээх тоглоомд татан оролцуулахыг зөвшөөрөхгүй учраас урилгыг хүлээн аваагүй гэж ярьжээ.

Британийн засгийн газар харин Жаггерын шийдвэрт харамсаж байгаа илэрхийлээд дээрх арга хэмжээг Консерватив намын нэр хүндийг өсгөхөд бус энэ зун болох лондонгийн Олимпийн өмнө Их Британи руу хөрөнгө оруулалт татах зорилгоор зохион байгуулж байгааг онцолжээ.

Цайллагад Кэмэроноос гадна интернэтийг үүсгэгчдийн нэг Тим Бернерс-Ли, топ-модель Лили Коул, Лондон хотын дарга Борис Жонсон нар оролцох юм байна.

Эх сурвалж: bbc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж