Рианна репперийн шивээс хийлгэв

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Рианна репперийн шивээс хийлгэв

Хэдэн сая доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй, сагсан бөмбөгийг багийг ч “жижигрүүлж” чадах олон шүтэн бишрэгчтэй дуучин Рианна өөрөө шивээсний улаан фен гэнэ. Дуучин бүсгүй саяхан  "Thug Life"  гэсэн шинэ шивээс хийлгэсэн зургаа “Twitter”-тээ тавьжээ. Хачирхалтай нь, реппер Тупак Шакур гэдсэндээ яг ийм шивээстэй байсан гэнэ. 

Рианна шивээс хийлгэх дуртай алдартнуудын тоонд зүй ёсоор багтдаг. Биедээ 14-15 шивээстэй тэрбээр сүүлд "Rebelle Fleur" гэсэн шивээс хийлгэсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж