“Нарантуул” захын үнийн хөөрөгдлийг судална

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

“Нарантуул” захын үнийн хөөрөгдлийг судална

Шатахууны
үнийн өсөлт, түүнээс улбаалсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний
үнийн өсөлт, хөөрөгдлийн эсрэг тэмцэж буй МҮЭ-ийн холбооныхон өнөөдөр
14.00 цагт “Нарантуул” олон улсын худалдааны төвд очиж, нөхцөл байдалтай
танилцахаар болжээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар болон тус холбооны
салбарын удирдлагууд өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл ямар
байгаа болон “Нарантуул” худалдааны төвийн худалдаачдын ажиллах орчин
нөхцөл, аж амьдрал, нийгмийн хамгаалал зэрэгтэй танилцах юм байна.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж