ИЗН-д НН-ын гишүүд элсэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

ИЗН-д НН-ын гишүүд элсэнэ

ИЗН энэ сарын 28-нд Их хурлаа хийх болсон талаар УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Их хурлаар намын мөрийн хөтөлбөрийг авч хэлэлцэхээс гадна ИЗН-ын нэрийг өөрчлөх тухай асуудлыг хөндөх юм байна. Түүнчлэн намын нэрийг өөрчлөхтэй холбоотойгоор тамга, тэмдгээ өөрчлөх асуудал ч хөндөгдөх болжээ. Мөн Үндэсний хороогоо шинэчлэн байгуулна. Тус намын хувьд дөрвөн жил тутамд Үндэсний хорооны гишүүдээ шинэчлэн байгуулдаг. Түүнчлэн НН-ын гишүүд ИЗН-д элсэх үйл явц ч болох аж. Учир нь жилийн өмнө ИЗ-НН хамтран Их хурлаа хийж, хоёр нам нэгдэхийг 800 гаруй гишүүд гар өргөн дэмжсэн. Харин Улсын Дээд Шүүхээс өнөөг хүртэл хоёр намын нэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс эл байдлыг харгалзан үзэж, Д.Энхбат даргатай НН-ынхан ИЗН-д элсэхээр болжээ.

Харин Улсын Дээд Шүүхэд маргаантай байгаа асуудлыг шийдвэрлүүлэх хүрээнд хуульч нартай хамтарч ажиллаж буй гэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж