Монголбанк алтны нөөцөө нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Монголбанк алтны нөөцөө нэмэгдүүлжээ

Олон улсын валютын сангийн /ОУВС/ мэдээлснээр өнгөрсөн онд Монголоос гадна хэд хэдэн улс орны Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлжээ. Монголын хувьд өнгөрсөн онд алтны нөөцөө 1.2 тонн-оор нэмэгдүүлж, 3.5 тонн буюу 113 мянган унци болгожээ. Монголбанкны алтны нөөц өнгөрсөн оны нэгдүгээр сард 1.8 тонн байсныг ОУВС-гийн мэдээнд дурджээ. Мөн Казахстан нөөцөө 3.1 тонноор нэмэгдүүлж, 76.7 тоннд хүргэсэн бол Беларус нөөцөө 5.1 нэг тонноор өсгөж, 34.3 тонн болгон арвижуулжээ.
“Голдман Сакс” энэ жил дэлхийн улс орнуудын Төв банк 600 орчим тонн алтаар нөөцөө нэмэгдүүлэх таамгийг дэвшүүлээд байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж