“Apple” компани ирэх гуравдугаар сард “iPad 3” загварыг худалдаанд гаргахаар төлөвлөсөн байгаа аж. Тус компанийн өнгөрсөн улирлын худалдааны үзүүлэлт сайн байснаас дараагийн бүтээгдэхүүний гарцаа хурдасгасан байна. Apple-ын өнгөрсөн оны сүүлийн гурван сарын худалдааны үзүүлэлт дээд цэгтээ хүрч өсчээ. Энэ нь өмнөх оны худалдаанаас даруй 118 хувиар нэмэгдсэн байна. “Манай компанийн худалдааны үзүүлэлт итгэмээргүй сайжирсан байна. Манай бүтээгдэхүүний тархац гайхалтай хурдан байна” хэмээн гүйцэтгэх захирал Тим Күүк мэдээлсэн юм.
Б.Золзаяа