“Монсудар” хэвлэлийн газраас “Хөхөө намжил” нэртэй номыг хэвлэн гаргалаа. Уг номыг монгол, англи, япон хэлээр бичиж, Монгол зургаар чимэглэсэн бөгөөд морин хуурын хэлбэр дүрстэй гэдгээрээ бусад номоос ялгаатай, өвөрмөц болжээ. Уг номыг гэртээ хуур залж амжаагүй хэн бүхэн аваад хоймортоо залж болох төдийгүй гадаадын зочид, төлөөлөгчид, жуулчдын нүдийг хужирлах үндэсний хэв шинжтэй ном болжээ.
М.Урин