Тайланд Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Тайланд Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулна

Тайландын нүүрсний томоохон олборлогч “Банпу” компани энэ жил 600 сая ам.долларын хөрөнгө оруулах болсноо мэдэгджээ. Энэ хөрөнгийнхөө дийлэнх хувийг Индонез, Австрали дахь уурхайгаа өргөжүүлэхэд зарцуулах гэнэ. Учир нь эдгээр оронд байгаа уурхай нь энэ жил харьцангуй их ашиг өгөх шинжтэй байгаа аж.

Зүүн өмнөд Азид нүүрсний олборлолтоор дөрөвдүгээрт ордог тус компанийн орлого энэ жил 15-20 хувиар өсөх хандлагатай байгаа юм. “Манай компанийн олборлох нүүрсний 40 хувийнх нь эзэд нь тодорхой болсон. Үүнийхээ тонн бүрийг нь 100-аас илүү ам.доллараар борлуулна” хэмээн “Банпу”-гийн санхүү хариуцсан ерөнхийлөгч Сомрудэ Чаймонкол хэлжээ. Тэдний бүтээгдэхүүний гол хэрэглэгчид нь Япон, Хятадын цахилгаан станцууд байдаг аж. С.Чаймонкол Монголд үйл ажиллагаа явуулж буй Австралийн “Hunnu coal” компанид хөрөнгө оруулахаар төлөвлөснөө уламжилсан боловч чухам хэдэн ам.доллар вэ гэдгийг хэлээгүй байна.

А.БООРЧИ
“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж