УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Ардчилсан намын бүлэг хамтарсан Засгийн газраас сайд нараа татчихаад, Засаг байгуулах болохоор хойш суугаад янз бүрийн шалтаг тоочоод сууж байгаа нь хэтэрсэн үйлдэл болж байна” гэж үзсэн юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд нарыг томилох тухай асуудлыг чуулганаар хэлэлцэхэд болохгүй зүйлгүй, тэртэй тэргүй бусад дөрвөн сайдыг дэмжихгүй гэдэг саналаа Ерөнхий сайдад хүргүүлчихээд байхад олонхиороо түрий барьж улстөр хийж байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Нэгэнтээ байнгын хорооны хуралдаанаас УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан тул хуралдааныг өндөрлүүллээ. Гэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг дахин жич зарлахаар болж тогтов.