Шүүгчийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Шүүгчийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Төв
аймгийн шүүхийн шүүгч Д.Оюунжаргалд холбогдох авлигын хэргийг УЕПГ-ын
дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаад шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийн
хяналтын  шатны шүүх хурал өчигдөр Улсын Дээд шүүхэд болж, хэргийг 
нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Хан-Уул  дүүргийн
анхан шатны  шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд
шүүгчийг буруутай гэж үзэн хоёр жилийн хорих ял оноосон байна. Мөн 
түүнд авлига өгсөн гэх П.Батдагвад мөн хоёр жилийн хорих ял оногдуулжээ.
Гэвч тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд гомдол
гаргасан байна.

Уг хэргийн талаар сануулбал, Д.Оюунжаргал нь Төв
аймгийн Сум дундын  хоёрдугаар шүүхэд шүүгчээр ажиллаж байхдаа шүүгчийн
албан тушаалын байдлаа ашиглаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн
хэлтэст бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдсэн гэх хүнд гэмт хэрэгт
сэжигтнээр тооцогдон цагдан хоригдсон Б.Дарханбаатар, Б.Болд-Эрдэнэ,
Я.Алтан-Од, О.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг
өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтай шийдвэрлүүлж өгнө хэмээн
хуурч мэхлэх аргаар Б.Болд-Эрдэнийн төрсөн эх Ш.Дуламсүрэнгээс 650
мянган төгрөг, Я.Алтан-Одын төрсөн эх Д.Хэрлэнгээс 800 мянган төгрөг,
Б.Дарханбаатарын төрсөн эх Д.Энхцэцэгээс 770 мянган төгрөг,
О.Ганбаатарын төрсөн эх Ц.Оюунцэцэгээс 750 мянган төгрөг  нийт хоёр сая
970 мянган төгрөг тус тус залилан мэхэлж авсан, Баянгол дүүргийн шүүхээр
шийдвэрлэгдсэн Ш.Батмөнхийн хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж
түүний эхнэр  Ц.Отгонсүрэнд итгүүлэн хуурч мэхлэх аргаар 2006  онд 10
сая төгрөгийг залилан авч, давтан үйлдлээр бусдын нийт 12 сая 970 мянган
төгрөгийн  буюу их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэрэгт 
буруутгагджээ. Мөн Төв аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхэд шүүгчээр
ажиллаж байхдаа  2009 онд П.Батдагвад холбогдох хэргийг хүлээн авч хянан
шийдвэрлэхдээ тус хэргийн холбогдогч П.Батдагвад мөнгө хэрэгтэй байгаа
талаар хэлж улмаар түүний эгч  П.Алтанцэцэгээс зээл нэрээр халхавчлан 
нийт 3,5 сая төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт тус тус
холбогдсон байна.  Харин түүнд хахууль өгсөн гэх  П.Батдагва нь өөрт
холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн Сум дундын  хоёрдугаар шүүхийн
шүүгч Д.Оюунжаргалын хяналтад байхад, төрсөн эгч П.Алтанцэцэгээр
дамжуулан зээл нэрээр халхавчлан Д.Оюунжаргалд хээл хахууль өгсөн гэмт
хэрэгт буруутгагджээ. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх болон нийслэлийн
давж заалдах шатны шүүхээс Д.Оюунжаргалыг итгэл эвдэх аргаар давтан
үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, бусдад их хэмжээний хохирол
учруулсан, мөн хээл хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм
буруутайд тооцсон бол П.Батдагвыг албан тушаалтанд хээл хахууль өгсөн
гэмт хэрэг үйлдсэн  гэж үзжээ. 

Ялтан Д.Оюунжаргал, П.Батдагва
нар нь гэмт хэрэг үйлдээгүй хэмээн гомдол гаргасан боловч гэм буруутай
болох нь хөдлөшгүй нотлох баримтуудаар  тогтоогдсон,  хэргийн бүрдэл
хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох
зүйлийг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн
байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох,
эсвэл мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах  шаардлагагүй гэж үзжээ.
Тиймээс ялтан Д.Оюунжаргалын өмгөөлөгч Ц.Алтанцол, ялтан П.Батдагвын
мгөөлөгч Д.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус
хүлээн авах боломжгүй  хэмээн ялыг хэвээр үлдээж байсан аж. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж