Хойд Солонгосчуудад үнэгүй хүнс тараав

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосчуудад үнэгүй хүнс тараав

БНАСАУ-ын Засгийн газар сүүлийн долоон жилийн дотор анх удаагаа хүн амдаа Сар шинийн баярыг тохиолдуулан үнэгүй хүнс тараажээ.  Гурваас тав хоногийн хэрэглээний цагаан будаа, эрдэнэ шишийн гурил, том хотуудад загасны махны талон тараасан байна.

Хөдөө орон нутагт цагаан будаа хүрэлцээгүй учраас зөвхөн эрдэнэ шишийн гурил тараав. Талоноор авах загас нь чанараар Хойд  Солонгосын захад зарагдах далайн бүтээгдэхүүнийг гүйцэхгүй хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлээр бичжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж